Шороон шуурганы улмаас 5 ханатай гэр нуржээ


2020-03-25 11:47:30

Өвөрхангай аймгийн Уянга сумын Таац багийн “Мурилзах” хэмээх газар өчигдөр буюу энэ сарын 24-нд 16-20 м/с хүчтэй шороон шуурга шуурсан. Шуурганы улмаас малчин Ц-гийн 5 ханатай гэр шуурганд нурсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Давгасүрэн аймгийн Онцгой байдлын газарт  мэдээлжээ.

Таац багийн Засаг дарга Т.Заяахүү нөхцөл байдалтай очиж ажиллахаар 03.24-ний өдөр тухайн газар руу явсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү