Гэр шатаж 1 хүн нас баржээ


2020-03-27 09:13:51

Баянгол дүүргийн 23 дугаар хорооны “Зүүн ард-Аюуш”-ийн 17 дугаар гудамжинд иргэн Г-ийн 4 ханатай гэр шатжээ. Дуудлагыг энэ сарын 27-ны өдрийн 03:32 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч 10 минут ажиллаж галыг унтраасан байна.

Уг гал түймэрт овог нэр тодорхойгүй 45-50 орчим настай, эмэгтэй өртөж нас баржээ. Цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү