5 давхраас үсэрч амиа хорлохыг завджээ


2020-04-08 09:28:21

Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн баг 24 айлын орон сууцны  5 давхар барилгын дээврээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг өчигдөр 22:54 цагт Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн 8 алба хаагч 22:55 цагт тус байрны оршин суугч иргэн М -ийг эсэн мэнд буулган авчээ. Иргэн М нь 24 настай бөгөөд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 5 давхар барилгын дээвэр дээр гарч үсрэх гэж байсан аж. Түүнийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаа дэд ахлагч Э.Амарзаяад шилжүүлэн өгсөн байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү