10 айл шар усны үерт автжээ


2020-04-09 09:12:18

Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн Буянт хороолол 6 дугаар гудамжинд 3 айл, 7 дугаар гудамжинд 2 айл, 8 дугаар гудамжинд 2 айл, 9 дүгээр гудамжинд 2 айл нийт 10 айл өрх шар усны үерт автжээ. Энэ тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 13:02 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 9 алба хаагч, Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батбуянгаар ахлуулсан 8 иргэн, нийт 17 хүн 5 цаг ажиллаж шар усанд автагдсан айл өрхүүдийн эргэн тойрны 150 тонн усыг соруулж, усны урсгалыг өөрчилжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү