Аюулт үзэгдэл, ослын 59 хүн амь насаа алдаж, 66 хүн бэртжээ


2020-05-26 10:33:21

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний 4 сард 1.762 болж, өмнөх оны мөн үеэс 312 буюу 15.0 хувиар буурчээ. Энэ хугацаанд объектын түймэр 1.381 удаа гарч, өмнөх оны мөн үеэс 436-гаар буурсан байна. 

Улсын хэмжээнд эхний 4 сард мал, амьтны халдварт галзуу өвчний 51, боом өвчний 2 тохиолдол, шинэ төрлийн коронавируст (Covid-19) халдварын 38 тохиолдол бүртгэгдээд байв. Өдгөө коронавирусийн батлагдсан тохиолдол 141 болсон билээ.

Аюулт үзэгдэл, ослын улмаас эхний 4 сард нийт 59 хүн амь насаа алдаж, 66 хүн түлэгдэж, бэртэж, өвчилжээ. 

Амь насаа алдсан шалтгааныг нь авч үзэхэд

  • Объектын түймрийн улмаас 42 хүн
  • Хүчтэй салхи, шуурганы улмаас 2 хүн
  • Бичил уурхай, нурангийн ослоор 1 хүн
  • Усны ослоор 4 хүн
  • Бусад золгүй явдлын улмаас 10 хүн амь насаа алджээ. 

Аюулт үзэгдэл, ослын улмаас 662 гэр, байшин, орон сууц шатаж, өмнөх оны мөн үеэс шатсан гэр, байшин, орон сууц 59-өөр буурсан байна. Улмаар 91.3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 105.1 сая төгрөг зарцуулсан байна. Энэ хугацаанд 872 хүнийг аварч, 29.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү