н.Мандахгэрэл: Тусгай үүргийн нислэгээр ирсэн 170 хүний 93 хувь нь оюутан


2020-05-26 13:18:17

 

Улсын Онцгой комиссийн Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Шуурхай штабын орлогч дарга Мандахгэрэл “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний хүрээнд гадаадаас эх орондоо ирсэн 1248 иргэн тусгаарлагдаад байна. Үүнээс 790 нь нийслэлд байгаа. Үлдсэн 458 хүн орон нутагт тусгаарлагдсан. Тухайлбал, Дарханд 137, Өмнөговь 71, Орхон, Төв, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан.

Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 170 иргэн ирсэн. Үүний 93 хувь нь оюутан. Тэдний 89 хувь нь эмэгтэй, 11 хувь нь эрэгтэй байлаа" гэсэн юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү