Хүчтэй шороон шуурганы улмаас орон сууцны дээвэр хууларч, гэр хийсчээ


2020-06-03 11:11:12

Ойрын өдрүүдэд хүчтэй шороон шуурга шуурахыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байсан. 

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр баг Бунханы 24 айлын орон сууцны дээвэр 06.02-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим хүчтэй шороон шуурга шуурчээ. Шуурга шуурсны улмаас /14 м/с-21 м/с/ хууларчээ.

Мөн  өдөр тус 24 айлын орон сууцны дээвэр /төмөр шувуун орой 360 м2/ хууларч, тус орон сууцаас 30 м-т иргэн Б-ын 4 ханатай гэр дээр унасан байна. Тус гэрт Э /32 настай, эмэгтэй/, Т /13 настай, эрэгтэй/, М /9 настай, эмэгтэй/, Т/1 сартай, эрэгтэй/ нар байсан бөгөөд азаар бэртэж гэмтээгүй.   

Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар алтат багийн “Шанага” хэмээх газар хүчтэй шороон шуурга шуурсны улмаас малчин С-ын 5 ханатай гэр салхинд нуржээ. Мөн тус аймгийн  Наранбулаг сумын Хужирт багийн “Бохирго” хэмээх газар шороон шуурга шуурсны улмаас малчин Х-ийн 6 ханатай гэр салхинд нурсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү