Угаартаж нас баржээ


2020-06-04 10:26:15

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 89 дүгээр байранд иргэн Д-ийн 4х5 метрийн хэмжээтэй орон сууцны өрөө шатжээ. Энэ тухай дуудлагыг Онцгой байдлын газарт өчигдөр 12:32 цагт мэдэгдсэн байна.

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 12:42 цагт очиж 5 минут ажиллаж галыг унтраажээ. Уг гал түймэрт иргэн Д /43 настай, эмэгтэй/ угаартаж ухаан алдсан байсан тул НЯТТ тус дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэх замд нас барсан байна.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү