Б.Ууганбаяр: Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст шалгалт хийхэд 11 хүн гэртээ байсангүй


2020-06-05 14:30:11

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр: Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 1667 байна. Өрхийн ажиглалтад нийт 903 хүн байна. Өнөөдөр 216 хүн гэрийн ажиглалтад шилжинэ.

Гэрийн ажиглалтад байгаа хүмүүст гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтад 94 хүн хамрагдсан байна. Энэ үеэр 11 хүн гэртээ байгаагүй, хоёр хүний хаяг тодорхойгүй зөрчил илэрчээ. Зөрчилд хуулийн дагуу хариуцлага тооцохоор болжээ.

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотой улс төрийн намуудыг Засгийн газраас гаргасан журмыг дагаж, мөрдөхийг нэр дэвшигчдэд зөвлөж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү