"Зил 130"-ын араас мөргөж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан осол гарчээ


2020-06-06 20:47:40

Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн Цагдаагийн постын дэргэд Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд зорчиж явсан Дорноговь аймгийн харьяат иргэн Т-ийн “Зил-130” загварын том оврын чиргүүлтэй ачааны автомашины  араас суудлын авиомашин мөргөжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн С-ын “Форд Трансит” загварын суудлын автомашин "Зил 130"-ын араас мөргөж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна. 

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 8 км замыг туулан 01:48 цагт очиж, 28 минут ажиллаж  иргэн С /34 настай,  эрэгтэй/-ыг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.     

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү