Хүчтэй салхины улмаас 4 гэр нуржээ


2020-06-06 20:55:10

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Гол-Эхийн Улаан нүүр” гэдэг газарт малчин О, Ч, Х нарын 5 ханатай 3 гэр хүчтэй салхинд нуржээ.

Мөн Ховд аймгийн Буянт сумын Хар цохио багийн “Уурхайтын-Ам” гэдэг газар малчин Ц-ийн 5 ханатай гэр 06.05-ны өдрийн 12:00 цагийн орчим хүчтэй салхи салхилсны улмаас нуржээ. Багийн Засаг дарга нараар  ахлуулсан ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцаж, хохирлын хэмжээг тогтоон ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү