Үзвэр, үйлчилгээний салбарынхан тэмцлийн хэлбэрт шилжинэ


2020-06-06 21:14:28

Ковид 19 вирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлж үзвэр, үйлчилгээний газрууд, боловсролын салбарын үйл ажиллагааг сүүлийн хагас жил бүрэн зогсоогоод байгаа билээ. Гэтэл зарим архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний байгууллагууд танил талаа ашиглан үйлчилгээний чиглэлээ өөрчлүүлж үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд тэнд хөтөлбөртэй шоу цэнгээний үйл ажиллагаа тогтмол зохион байгуулж байгаа нь шударга өрсөлдөөний зарчмыг алдагдуулж ялгаварлан гадуурхсан үйл ажиллагааны нэг хэлбэр гэж үзэхэд хүргэж байна.

Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх үзвэр, үйлчилгээний газрууд хагас жил орчим үйл ажиллагаа явуулаагүйгээс үүдэн дараах эрсдлүүд гарч байна. Үүнд:

-Хүүхэд багачууд агаарын дутагдал жингийн илүүдэлд орсоноор эрүүл мэндэд нь эрсдэл үүсэх

-Оройн цагаар чанарын баталгаагүй архи согтууруулах ундааны шагийн бизнес цэцэглэж байгаа бөгөөд иргэд түүнээс хордож эрүүл мэнд эдийн засгаараа хохирох

-Гудамж талбайд архидан согтуурсанаар нийтийн эзэмшлийн эд зүйлсийг эвдэж гэмтээх

-Ахуйн хүрээнд архидан согтууруулах ундаа хэрэглэсэнээр ар гэрт таагүй харилцаа үүсэж улмаар цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл үүсэх болон бусад хэлбэрийн эрсдэл үүсэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Үзвэр, үйлчилгээний салбарын үйл ажиллагаа эрхэлдэг ахуйн нэгж, иргэд цаашид ижил тэгш үйл ажиллагаа явуулах СPU боломж олгохгүй бол дараагийн шатны тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү