13 автомашин мөргөсөн жолооч замын хөдөлгөөний дүрмийг 15 удаа зөрчиж байжээ


2020-06-07 10:55:48

Өлзийтийн шалган бүртгэх товчооны орчим том оврын ачааны автомашин 13 машин, мөн авто замын төлбөр хураах цэгийг мөргөсөн зам тээврийн осол өчигдөр гарсан. Осол гаргасан том оврын ачааны автомашины жолооч Г /30 настай/ нь өмнө нь удаа дараа буюу 15 удаа замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байжээ.

Уг жолооч зам тээврийн осол гаргах үед жолоодож явсан тээврийн хэрэгслээ хуулийн хугацаанд нь техникийн үзлэгт хамруулаагүй зөрчилтэй байжээ. Тэрбээр зам тээврийн осолд холбогдохоос 1 цаг орчмын өмнө шинээр баригдсан Тууш замын эхлэл хэсэгт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч зогсоож, оношлогоонд оруулаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон үйлдэлд нь зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байна.

Гэвч уг жолооч урьд өмнө нь олон удаа зөрчил гаргаж торгуулийн арга хэмжээ авахуулсан боловч торгуулиа хуулийн хугацаанд төлж барагдуулж байгаагүй. Мөн өөрийн алдаа дутагдлыг анхаарч арилгахгүйгээр цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явсан байна.

 

Удаа дараа замын хөдөлгөөний дүрмийг зөрчдөг жолоочийн буруутай үйлдэл ноцтой осол аваар гарахад хүргэдэг гэдгийг нийт тээврийн хэрэгслийн жолооч нарт Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү