Сэрэмжлүүлэг: Иргэд, олон нийтийн анхааралд


2020-07-12 12:07:16

Сүүлийн үед үргэлжлэн орж байгаа их хэмжээний аадар борооны улмаас цахилгаан дамжуулах байгууламж усанд автах тохиолдлууд ажиглагдаж байгаа тул иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд,

-Агаарын шугамын төмөр болон бетон, модон тулгуур хазайсан, унасан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэж арга хэмжээ авахуулах, тухайн газраас холдож аюулгүй замд очих, тулгуур унасан газраар явахгүй байх, бусдад анхааруулах,

-Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо их хэмжээний ус тогтмол газарт ойртохгүй байх,

-Цахилгаан щит бүхий байрууд подвальд ус орохоос сэргийлэх, ил задгай утас, кабель байгаа эсэхийг сайтар нягтлах, холбогдох байгууллагад мэдэгдэх,

-Орон нутагт зорчиж байхдаа цахилгаан дамжуулах агаарын шугамаас хол байх, агаарын шугам унасан эсэхийг сайтар нягтлах,

   -Газар унасан утас, ил гарсан кабель шугамууд хүчдэлтэй байх эсвэл дахин залгах автомат төхөөрөмжийн үйлчлэлээр хүчдэлтэй болж болзошгүй тул ойртох, хүрэхээс зайлсхийх,

-Тулгуур хазайсан, унасан унжсан утсанд  шүргэж амь нас, эрүүл мэндээрээ хохирч  болзошгүй тул сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү