Хурдан соёолонгийн уралдаанд Г.Чинзоригийн хар үрээ түрүү магнайд ирлээ


2020-07-12 12:08:06

Энэ жилийн төрийн их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд 184 хурдан хүлэг торгон жолоогоо өргөлөө. Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Гантөмөрийн Чинзоригийн хар үрээ соёолон насны хурдан морьдын уралдааны түрүү магнай болсон бол аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын Д.Хишигжаргалын халзан үрээ орлоо.

Гуравт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат Г.Батболдын хүрэн үрээ , дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Сүрэнжавын Энхтөрийн хурдан хээр  хурдаллаа.

Харин айргийн тавд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Ч.Батзориг бор үрээ тус тус хурдаллаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү