Д.Жавхланбаяр: Гадаадын 56 иргэнийг өчигдөр татан авлаа


2020-09-11 12:48:28

УОК-ийн Шуурхай штабын ажиллагааны багийн гишүүн, хурандаа Д.Жавхланбаяр тусгаарлан, ажиглах байрны талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улаанбаатар болон Төв аймгийн нутаг дэвсгэрт нийт 35 тусгаарлах байр олон улсын чартер нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлаж байна.   35 тусгаарлах байранд 1735 өрөөтэй, нэг удаад дээд тал нь 3700 гаруй иргэдийг хүлээн авах хүчин чадалтай.

Тусгаарлах байрыг төлөвлөхдөө 150-170 өрөөтэй 260 дээш ортой3-5 тусгаарлах байрыг бүлэглэж, нэг нислэгийг буулгахаар төлөвлөдөг. Одоогийн хүчин чадлаар сард 11 нислэгийг хүлээн авах боломжтой.

Энэ сарын эхээр 3 удаагийн нислэг хүлээн авсан. Одоогоор 14 нислэгийг хүлээн авах хүчин чадалтай байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 3746 иргэн тусгаарлагдаж байна. Гэрийн ажиглалтад 2626 иргэн байна. Ажиглалт, тусгаарлалт нь дууссан 16.166 иргэн байна.

Өчигдөр ОХУ-аас нийт 96 иргэнийг татан авлаа. Үүнээс Монгол Улсын 38, гадаадын 56 иргэнийг татан авлаа. Тэднийг Орхон, Дархан-Уул аймагт тусгаарлалаа.

Чартер нислэгээр ирсэн гадаадын иргэдийг Улаанбаатарт өндөр үнэтэй тусгаарлах байруудад тусгаарлахаас гадна Монгол Улсын иргэд удаа дараа гомдол гаргасан тусгаарлах байруудад тусгаарлаж байна.

Гаднаас ирж байгаа ажиллах хүчнийг тухайн орон нутагт нь тусгаарлаж байгаа" гэлээ.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү