Дөрвөн улсаас 255 иргэн эх орондоо ирнэ


2020-09-16 13:34:56

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:09 цагт газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас нийт 255 иргэн эх орондоо ирнэ.

Эдгээр иргэдийн 58 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 37 нь өндөр настан, 29 нь эрүүл мэндийн шалтгаантай, 2 нь жирэмсэн-асран хамгаалагчтай, 134 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Сүнжин Гранд”, “Хавана” зочид буудалд тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү