Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахаар завджээ


2020-09-17 12:26:02

Энэ сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор иргэн Д нь экспортын гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй, бичиг баримтгүйгээр адууны хатаасан өлөн гэдэс 120 кг, ургамлын үр 100 кг-ийг хил давуулахаар завдсаныг хилийн Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүллээ.

Эдгээр бүтээгдэхүүнийг ачааны автомашины чиргүүлийн доод хэсэгт нуун далдалж, хууль бусаар хил давуулахыг завдсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү