Тусгай үүргийн онгоцоор 95 иргэн эх орондоо ирлээ


2020-09-29 08:29:07

Алматы-Улаанбаатар чиглэлийн ”Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц 22:31 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 95 иргэн эх орондоо ирсэн. Үүний

  • 4 нь бага насны хүүхэдтэй гэр бүл
  • 8 нь өндөр настан
  • 19 нь эрүүл мэндийн шалтгаантай
  • 1 нь жирэмсэн
  • 63 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Ахмадын амралт”-д тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү