Машинтайгаа тогтоол усанд живсэн хоёр дахь иргэний цогцосыг гаргажээ


2020-10-14 09:24:01

Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат иргэн П /47 настай, эрэгтэй/, З /47 настай, эрэгтэй/, С/44 настай, эрэгтэй/ нар “Приус-20” загварын суудлын автомашинтай /согтуугаар/ малын эрэлд явж байгаад “Эрдэнэ майнинг-Үйлс” ХХК-ийн эзэмшлийн “Зүүн цагаан хошуу"-ны төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живсэн хэргийн талаар өмнө нь мэдээлж байсан. 

Иргэн П эсэн мэнд гарч, иргэн З,С нар живсэн бөгөөд эрэн хайх аврах салбарын алба хаагчид 10.12-ны өдөр иргэн З-ийн цогцсыг, 10.13-ны өдрийн 10:50 цагт тогтоол усны эргээс 10 метр, 4 метрийн гүнээс иргэн С /47 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү