Менежер нь бие даан нэр дэвшигч найзынхаа амь насыг хөнөөжээ


2020-10-15 18:02:44

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нэр дэвшигч хүний амь насанд халдсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Гэтэл энэ нь ташаа мэдээлэл байжээ. ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгийн мэдээлснээр, талийгч М нь Цогтцэций сумын ИТХ-д бие даан нэр дэвшигч байсан бөгөөд энэ сарын 15 буюу санал хураалтын өдөр менежерээр нь ажиллаж байсан найз Б нь автомашинаа согтуугаар барьж ухрах үйлдэл хийх үедээ М-г мөргөж амь насыг нь хохироожээ. Хэргийг тус аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Б-г саатуулан хорьж, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Мөн тэрбээр нэр дэвшигчид нэгнийхээ аминд хүрсэн гэдэг нь ташаа мэдээлэл гэлээ. Тодруулбал, тэрбээр "Иргэн Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин барьж, ухрах үйлдэл хийхдээ иргэн М-ийг мөргөж амь насыг нь хохироосон. Тайлигаач нь М нь орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн. 

Харин хэрэгт холбогдогч нь Б нь сонгуулийн сурталчилгаанд нь ажиллаж байсан найз нөхдийн холбоотой хүмүүс. Өөрөөр хэлбэл, тухайн хэргийн сэжигтэн нь орон нутгийн сонгуульд нэр дэвшээгүй. Харин сонгуулийн сурталчилгааны ажилтан байсан" гэлээ.

Талийгчийн эхнэрийнх нь дүү мөн Орон нутгийн сонгуульд АН-аас бас нэр дэвшсэн аж. Тэрбээр АН-ынханд хандан эл хэргийг улстөржүүлэхгүй байхыг хүсч байр сууриа илэрхийлжээ.

 



 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү