Сураггүй болсон иргэний цогцосыг нуурнаас олжээ


2020-10-16 08:55:17

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат малчин Ө /30 настай, эрэгтэй/ энэ сарын 13-ны өдрийн 23:00 цагийн орчим малчин Ы-аас /согтуу/ гэрлүүгээ явна гэж морьтой яваад сураггүй болжээ. Унаж явсан морь нь “Арал” хэмээх нууранд үхсэн байхыг нь олсон байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 150 км замыг туулан 17:14 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулснаар мөн өдрийн 19:26 цагт иргэн Ө-ийн цогцсыг Арал нуурын 3 метрийн гүнээс олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү