Согтуу жолооч гэр дайрч, 2 хүн нас барлаа


2020-10-16 13:35:35

Өнөөдөр  00.16 цагийн орчимд Дорнод аймаг "Хөлөнбуйр сум 3-р баг”-т "Тоуоta Prius-20" маркийн автомашины жолооч 24 настай, эрэгтэй Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож, монгол гэрийг дайрчээ. Улмаар гэрт байсан 15 настай, эрэгтэй Д, 6 настай, эрэгтэй А нарын 2 хүн хүнд гэмтэж, 43 настай, эрэгтэй Г, 43 настай эмэгтэй О нарын 2 хүний амь насыг хохироосон байна.

Иймд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаа анхааруулж байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү