Цасан шуурганы улмаас 10 гаруй айлын гэр нурж, байшингийн дээвэр хууларчээ


2020-10-21 13:56:32

Өчигдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурсан. Шуурганы эрч зарим газарт 20 метр, секунд хүртэл ширүүссэн байна.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Уянга сумын “Жаргалант” багийн нутаг  “Зүүн асгатын амны дугуй” хэмээх газар малчин М-ийн 5 ханатай гэр 10.20-ны өдрийн 06:00 цагийн орчим хүчтэй салхи шуурганы /16-18 м/с/ улмаас нуржээ. 

Мөн 

  • Арвайхээр сумын “Дэлгэрэх” багийн 3 дугаар гудамжинд иргэн Д-ийн 5 ханатай гэр 10.20-ны өдрийн 06:00 цагийн орчим хүчтэй салхи шуурганы /18-20 м/с/ улмаас нурсан.
  • Арвайхээр сумын “Бурхи” 9 дүгээр багийн 9 дүгээр гудамжны иргэн Яд-ийн 9х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр 10.20-ны өдрийн 06:20 цагийн орчимд хүчтэй салхи шуурганы /18-20 м/с/ улмаас хууларсан.
  • Өлзийт сумын Мойлт, Яргайт, Агуйт багийн нутаг “Гялгар”, “Уньт” гэдэг газар Малчин Н, Б нарын 5 ханатай гэр, сумын Ерөнхий боловсролын сургуулийн дээврийн хар цаас, нийт 9 айлын хашаа нурсан. 
  • Арвайхээр сумын “Бурхи” баг 9 дүгээр гудамжинд иргэн А-ийн 5 ханатай гэр 10.20-ны өдрийн 07:00 орчим хүчтэй салхи шуурганы /16-18 м/с/ улмаас нуржээ. 
  • Баянхонгор аймгийн Галуут сумын Хайрхан 1 дүгээр багийн “Давааны ам” гэдэг газар өчигдөр 08:00 цагийн үед хүчтэй цасан шуурга шуурсаны /18-19 м/с/ улмаас малчин Т-ын 5 ханатай гэр нурсан. 
  • Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Арвайхээр” 5 дугаар багийн нутаг 12 дугаар байр 10.20-ны өдрийн 08:00 цагийн орчимд хүчтэй салхи шуурганы /18-20 м/с/ улмаас дээвэр нь хууларч унасан. 
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Хөөврийн 1 дүгээр гудамжинд “Авто тээврийн газар”-ын 8х15 метрийн хэмжээтэй төмөр дээвэр 10.20-ны өдрийн 15:00 цагийн үед хүчтэй салхины /16-18 м/с/ улмаас хууларч унажээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 15:20 цагт очиж дээврийн төмөр хууларч өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багананд тогтсоныг 30 минут ажиллаж газарт буулгасан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү