Цасан шуурганы улмаас 5 өрх орох оронгүй болжээ


2020-10-22 09:57:17

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өлзийт багийн 12 дугаар гудамжинд 10.20-ны өдрийн 06:00 цагийн орчим 18-20 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсны улмаас иргэн Б-ийн 5 ханатай гэр нурж, эвдэрчээ. 

Мөн Баянхонгор аймгийн Жинст сумын Хүйс багийн “Сайрмаг” хэмээх газар  18-20 м/сек хүртэл хүчтэй шороон шуурга шуурсны улмаас малчин О-ын 5 ханатай гэр, малчин М-ын 4 ханатай гэр, малчин М-ын 4 ханатай гэр, малчин Л-ийн 4 ханатай гэр тус тус нурж, эвдэрсэн байна. Тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг тухайн газарт 10.21-ний өдөр очиж, нөхцөл байдалтай танилцсан тухай мэдээллийг Жинст сумын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү