Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн талаарх лавлах утсыг дүүргүүдэд ажиллуулж эхэлжээ


2020-10-22 10:15:23

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар өмнө нь зөвхөн “100 айл”-аас үйлчилгээ үзүүлдэг байсан бол 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Нийслэлийн төвийн 6 дүүрэг /Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул/ болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав, Мишээл, Драгон/-өөс үзүүлж эхлээд байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн талаарх зөвлөгөө, мэдээлэл авах лавлах утсыг дээрх дүүргүүдэд ажиллуулж эхэллээ.

Харин “100 айл” дахь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын лавлах 7011-3580 утасны дугаар ашиглагдахгүй болсныг анхаарна уу.

Нийслэлийн дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх утасны жагсаалт:

  1. Баянгол дүүрэг дэх УБХ – 7575-9497
  2. Баянзүрх дүүрэг дэх УБХ – 267013, 262647
  3. Сонгинохайрхан дүүрэг дэх УБХ – 7722-1890
  4. Сүхбаатар дүүрэг дэх УБХ – 7723-1890, 7011-4189
  5. Хан-Уул дүүрэг дэх УБХ – 7724-1890, 7711-1255
  6. Чингэлтэй дүүрэг дэх УБХ – 7725- 1890  
     

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү