Франкфуртаас 258 иргэн эх орондоо ирнэ


2020-10-23 12:20:10

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд маргааш буюу 24-ний 05:20 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 258 иргэн эх орондоо ирнэ. Иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл,

  • Бага насны хүүхэдтэй гэр бүл-35
  • Өндөр настан-33
  • Эрүүл мэндийн шалтгаантай-9
  • Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 181 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, “Холидэй”, “White house” зочид буудал болон “Энхсаран” сувилал, “Синдүра мед” эмнэлэгт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү