Улаанбаатарт 10 хэмийн дулаан байна


2020-10-28 09:10:34

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар цас орно, бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, өдөртөө Алтайн салбар уулсаар 2-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Халх гол орчмоор 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 6-11 дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Төлөв байдал: Маргааш баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 31-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-ний өдөр Алтайн салбар уулсаар, 30-ны өдөр ихэнх нутгаар, 31-ний өдөр нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 30-нд баруун аймгуудын нутгаар, 31-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг хүйтэрнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү