Хоёр байшин шатаж, 3 залуу амиа алджээ


2020-10-28 09:24:22

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 34 дүгээр гудамжинд байшин шатжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиход иргэн Ч-ийн 10х20 метрийн хэмжээтэй байшин, 6х16 метрийн хэмжээтэй байшин, 3х12 метрийн хэмжээтэй чингэлэг, эд хогшил шатаж байсан аж. Галыг албан хаагчид 1 цаг 40 минут ажиллаж унтраасан байна.

Хүн нэмэгдүүлэн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 06:58 цагт очиж 1 цаг 20 минут ажилласан. Уг гал түймэрт иргэн 20 настай, эрэгтэй С, Б нар болон 17 настай эмэгтэй  А өртөж нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү