Сэрэмжлүүлэг: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон мод мөргөж нас баржээ


2020-10-30 15:59:29

Энэ сарын 29-ны өдрийн 20.50 цагийн орчимд Хэнтий аймаг Батширээт сум 4-р баг “Өндөр даваа” хэмээх газар шороон замд "Toyota Probox" автомашины жолооч нь согтуугаар автомашин жолоодож яваад замын хажуугийн мод мөргөсөн осол бртгэгджээ. Ослын улмаас 60 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалтад Харанхуй үе болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна тухай тусгасан. Иймд жолооч та бүхэн зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулан явахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү