Малаа усалж байгаад нууранд живжээ
2020-11-18 09:09:26

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын харьяат иргэн Т /35 настай, эрэгтэй/ мал усалж байгаад “Хар толгой” нуурын усанд живжээ.
Энэ тухай дуудлагыг 2020.11.17-ны өдрийн 12:10 цагт Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид "Энержи ресурс" ХХК-ийн ажилтнууд 25 км зам туулан очиж нуурын эргээс 5 метр, 5 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Сэтгэгдэл бичих: