Сураггүй болсон охины үхэлд төрсөн ахыг нь сэжиглэж байна


2020-11-24 13:34:58

Сүхбаатар дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэрт хүний цогцос байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу очиход 2004 онд төрсөн 16 настай эмэгтэй гадны нөлөөтэй нас барсан нөхцөл байдал байсан аж.

Охиныг 2020.11.03-нд гэрээсээ гараад сураггүй болсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж байжээ. Талийгаачийг онц харгис хэрцгий аргаар хөнөөж гэмт хэргийн ул мөрөө нуун далдлах зорилгоор цогцсыг гудамжинд орхисон байж болзошгүй байгаа бөгөөд эл хэрэгт хохирогчийн төрсөн ах болох 2002 онд төрсөн 18 настай “Г” холбогдуулан саатуулаад байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү