Б.Ууганбаяр: Төмөр замын 95 ажилтныг 4 тусгаарлах байранд тусгаарласан


2020-11-25 11:13:21

УОК-ийн Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр ажиглалт, тусгаарлалтын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Нийслэлийн 29 тусгаарлан ажиглах байранд 1366 иргэн байна. Орон нутгийн 39 тусгаарлан ажиглах байранд 894 иргэн байна.

Өчигдөр гэрийн ажиглалтад 165 иргэн шилжсэн. Тэд 14 хоногт дэглэмийг ягштал сахихыг анхааруулж байна.

Төмөр замын байгууллагын ажилчдын шинжилгээг авсан. ХӨСҮТ-өөс чиглэл болгосны дагуу 95 хүнийг 4 тусгаарлан ажиглах байранд тусгаарласан.

Энхсаран сувилалаас ХӨСҮТ рүү, ХӨСҮТ-өөс тусгаарлан ажиглах байр руу иргэдийг шилжүүлэн ажиглаж байна. Маргааш тэднийг тусгаарлах байрнаас гэрийн ажиглалт руу шилжүүлнэ. 

Өчигдөр орой Зам тээвэр, хөгжлийн яам, Шуурхай штаб, цагдаагийн байгууллага, Нийслэлийн онцгой комисс, нийслэлийн эрүүл мэндийн байгууллага хамтран ууланд самар түүсэн иргэдийг Улаанбаатар хот руу татах ажиллагааг төмөр замаар татан авлаа. Сэлэнгэ аймгийн Мандал сумын өртөөнөөс 433 иргэн ирсэн. Нийслэлийн эрүүл мэндийн газар тэднээс шинжилгээ авсан. Өнөөдөр нэгдсэн зохион байгуулалттайгаар гэрт нь хүргэх ажлыг хийж байна.

Эдгээр иргэд шинжилгээний хариу гартал хөдөлгөөн үйлдэхгүй, гэртээ байна.

Нийслэлийн 118 цэгт шинжилгээ авч байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү