Ж.Амгалан: Нэг болон дам хавьтлын хүмүүс шинжилгээнд хамрагдахгүй бол 1-5 жил хорих заалттай


2020-11-25 11:58:44

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан

"Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд халдвараас урьдчилан сэргийлэх, батлагдсан тохиолдлуудын хавьтлыг илрүүлж тогтоох ажлыг хийж байна. Нийт иргэддээ онцгойлон анхааруулж хэлэхэд, халдвар авсан иргэдтэй нэгдүгээр хавьтал болсон дам хавьталд орсон цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдсэн иргэд онцгойлон дэг сахих шаардлагатай.

Хэрэв нэг болон дам хавьтлын хүмүүс эрүүл мэндийн байгууллагаас явуулж байгаа арга хэмжээг биелүүлэхгүй бол энэ өвчин нутагших аюултай.

Батлагдсан тохиолдлууд нь явсан маршрутаа мартаж санадаг, нуух байдлаас улбаалж хавьтлуудыг олж илрүүлэх байдал хүндрэх, хугацаа алдах эрсдэл өндөр байна.

Хавьтал болсон иргэд мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагахгүй байх нь хуулийн хариуцлага хүлээх үндэслэл болно. Эрүүгийн хуулийн 16.1-нд бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хзягаарлат, бусад дүрэм журам зааврыг зориуд санаатайгаар зөрчиж, халдварт өвчин тараах нөхцөл бүрдүүлсэн бол торгох эсвэл  3 жил хүртэд хугацаагаар хорих заалттай. Хэрэв халдварыг бусдад тараасан бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих заалт бий.

Хэрэв нэг болон дам хавьталд орсон бол сайн дураараа заавал шинжилгээнд орох шаардлагатай. Ингэж шинжилгээнд ороогүйн улмаас Монголын эдийн засгийг сүйрүүлж, ойр дотныхоо хүмүүсийн эрүүл мэндийг аюулд учруулж, эцэст нь хуулийн хариуцлага хүлээх болно.

Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш 740 гаруй мэдээллийг шалгаад байна. Үүнийг 39 иргэнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулах, 590 гаруй хүн, хуулийн этгээдийг 290 гаруй сая төгрөгөөр торгох арга хэмжээ авсан" гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү