Байшин шатаж ойтой хүүхэд нас баржээ
2020-11-27 10:05:18

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хороо, Бурхантын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байгаа талаар Онцгой байдлын газарт өчигдөр мэдэгджээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан очиж, иргэн Г-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан байна. Тус гал түймэрт иргэн Ц /1 нас 5 сартай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлж өгсөн.
Сэтгэгдэл бичих: