Ж.Сандагсүрэн: Иргэдийг ажиллах болон орлого олох боломжийг судалж байна


2020-11-27 14:27:18

Нийслэлийн онцгой комиссийн ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хийсэн юм.

Тэрбээр "QR код нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан 13 чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн албан хаагч болон тусгай чиг үүргийн ажилтнууд ажлаа саадгүй гүйцэтгэхэд зориулагдсан болно. 

Мөн яаралтай эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон залшгүй шаардлагатай ажил гарсан иргэдийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх зорилгоор хийгдэж байгаа ажил юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байгаа энэ үед хөл хорио хэвээр үргэлжилж байгаа гэдгийг сануулья.

Нөхцөл байдалтай уялдуулан иргэдийг ажиллах болон орлого олох боломжийг судалж байгаа боловч өнөөдрийн нөхцөл байдалд эрсдэлтэй хэвээр байна.

Хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу шилжиж ирж байгаа иргэдийн хөдөлгөөн ихсэж байна. Нийслэл рүү иргэдийг оруулж байгаа. Гэхдээ олноороо самарт явсан ч гэдэг юм уу ийм байдлаар нийслэл рүү орох байдал хүндрэлтэй байгаа. Маш яаралтай, аргагүй нөхцөл байдалд үүссэн тохиолдолд нэвтрэх эрх олгож байгаа. Бусад тохиолдолд заавал PCR шинжилгээ авч байгаа. Шинжилгээний хариу 24 цагийн хугацаанд гарна. Өөрөөр хэлбэл, товчооны цаана хонож байж нийслэл рүү нэвтрэх боломж бүрдэнэ.

Онцын шаардлагагүй бол УОК-оос гаргасан шийдвэрийн хүрээнд ажил хийгдэж эхэлтэл байгаа газартаа дэглэм сахиж байхыг сануулж байна. Өчигдөр 300 гаруй иргэн "22-ын" товчоон дээр ирж УОК болон НОК-ийн үйл ажиллагаанд нэлээн хүндрэл учруулсан.

Нийслэлийн онцгой комисс 18001200 гэсэн тусгай дугаараар иргэдийн санал гомдол, мэдээллийг авч байгаа билээ. Тусгай дугаарт хариулт өгөх опператоруудын тоог өчигдрөөс хэд дахин нэмэгдүүлсэн. Иймээс иргэд дээрх дугаар руу залгаж, шаардлагатай мэдээлэл авах боломжтой. 

Ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн байгууллагуудын тусгай дугааруудад холбогдож мэдээлэл зөвлөгөө аваарай" гэлээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү