Тусгаарлах байруудад шалгалт хийнэ
2020-12-01 14:20:20

Шадар сайдаас өгсөн үүргийн дагуу нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгаарлах байруудад хянадт шалгалт хийхээр болжээ. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "Өмнө нь тусгаарлах байруудад шалгалт хийж байгаагүй. Тиймээс өнөөдөр журмаа боловсруулаад маргаашнаас тусгаарлах байруудын үйл ажиллагааг шалгана. Энэ хүрээнд бэлтгэл ажлаа хангаад байна" гэлээ.
Гадаадаас эх орондоо ирсэн иргэдийг тусгаарлаж байсан "Энхсаран" сувилал халдвар хамгааллын дэглэмийг баримтлаагүйгээс дотооддоо халдвар алдсан билээ.
Сэтгэгдэл бичих: