Э.Эрдэнэбаатар: Эрсдлийн үнэлгээг хийхэд өндөр эрсдэлтэй гэж гарсан


2020-12-02 14:13:22

Нийслэлийн онцгой комиссийн шуурхай штабаас цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

Нийслэлийн хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6-аар нэмэгдэж, нийт 90 боллоо.

НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар "Цаг агаар хүйтэрч, айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан НОК-ийн шуурхай штабаас Тавантолгой түлш компанитай хамтран сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дундын болон хангамжийн баазууд, түлш борлуулах цэгүүдэд нийлүүлэгдэж байгаа түлшний тоог нэмэгдүүлэх  чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шийдвэр гаргалаа. Тэр дундаа зорилтот бүлгийн айл өрхүүдэд сайжруулсан түлшийг түгээх ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд зохион байгуулж байна.

Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан нийгэм, эдийн засаг болон иргэдийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.

Өнөөдрөөс эхлэн дараа дараагийн үйл ажиллагааг төлөвлөн, аж ахуйн нэгж байгууллагын тодорхой хэмжээний шат дараатай төлөвлөх ажлыг хийж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл худалдан, борлуулахгүй байх шийдвэр гарсан. Тэр дундаа иргэдийн гар дамжиж, нууцаар зохион байгуулалттайгаар архи, согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа үйл ажиллагааг шуурхай таслан зогсоох арга хэмжээ авч ажиллаж байна.

Цар тахлын үеийн эрсдлийг үнэлгээг хийлээ. Нийгэм, эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед үйл ажиллагаа зохион байгуулах нь өндөр эрсдэлтэй гэсэн үнэлгээ гараад байна. Иймээс энэ хүрээнд дараа дараагийнхаа үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулахаар бэлтгэж байна.

Тэр дундаа иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, аж ахуйн нэгж байгууллагын эдийн засгийн үйл ажиллагааг дэмчих чиглэлээр гарах шийдвэрүүдээ уялдуулан зохион байгуулахаар ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд орон нутаг руу явах иргэдийг PCR шинжилгээг 20 цэгт авч байна. Өчигдрийн байдлаар 74 нийтийн тээврийн хэрэгслээр 2531 иргэн нийслэлээс гарсан байна. Мөн 901 хувийн тээврийн хэрэгслээр 3710 иргэн орон нутаг руу гарсан байна.

Нийтийн тээврийн тоо нэмэгдүүлэн ажиллаж байна. Одоогоор 94 чиглэлд нийтийн тээврийн 874 хэрэгсэл үйлчилгээнд явж байна" гэлээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү