Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна


2020-12-03 08:48:07

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 24-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар 6-11 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, 17-19 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 5, 6, 7-ны өдөр Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар цас орно. Салхи их төлөв баруун хойноос 5-10 м/с. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 24-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү