Хоногт эрүүлжүүлэгдсэн хүний тоо өсч 116 болжээ
2020-12-04 10:56:14

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өнгөрсөн 24 цагийн хугацаанд 815 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс Зөрчлийн 356, гэмт хэргийн шинжтэй 48 дуудлага байжээ.
Мөн өдөр хулгайн 13, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 47 дуудлага ирсэн байна.
Хөл хорионы үед архи, согтууруулах ундаа худалдахгүй байгаа ч эрүүлжүүлэгдсэн хүний тоо өмнөх өдрүүдээс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тодруулбал, өчигдөр 116 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон16 жолоочийг саатуулжээ.
Сэтгэгдэл бичих: