Э.Оюунбат: Нийслэлийн нийт өрхийн 15 хувь нь шинжилгээнд хамрагдаад байна


2020-12-04 14:12:24

Нийслэлийн онцгой комиссийн шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. Цар тахлын үед нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлсэн ажлын талаар НОК-ийн Нарийн бичгийн дарга Э.Оюунбат танилцууллаа.

Тэрбээр "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 6-аар нэмэгдэж, нийт 96 боллоо. Мөн 5275 хүнд шинжилгээ хийгдсэн. Үүнээс 3701-д нь PCR-ийн шинжилгээ хийжээ. 

Халдварыг илрүүлэх шинжилгээнд нийслэлийн нийт өрх 15 хувь нь хамрагдаад байна. Өөрөөр хэлбэл, халдвар голомтлон тархсан өрхийн иргэдийг шинжилгээнд хамруулж байна. Энэ хүрээнд 40 хорооны 70.000 гаруй өрх хамрагдахаар байгаа. Шинжилгээг 2020.12.10-ны хооронд хийхээр төлөвлөж, өнөөдрөөс эхэлсэн.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор орох, гарах хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1600 тээврийн хэрэгслээр 2728 зорчигч нийслэлээс гарсан байна. Улмаар 2348 тээврийн хэрэгслээр 8417 зорчигч нийслэл рүү нэвтэрсэн байна.

Нийтийн тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. 94 чиглэлд 164.000 гаруй зорчигч нийтийн тээврээр зорчсон байна. Давхардсан тоогоор 1300 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийсэн.

Замын хальтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж нийслэлийн 9 дүүргийн тохижилт үйлчилгээний ажилтнууд зам талбайн цэвэрлэгээ хийж, зориулалтын 238 тээврийн хэрэгсэл 421 ачигч, 720 зам талбайн үйлчлэгч ажиллаж, 191 тонн хог хаягдлыг зөөвөрлөсөн байна.

Сайжруулсан түлшний үнийг 50 хувиар бууруулсан. Түлшний нийлүүлэлт, борлуулалт хэвийн явагдаж байна" гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү