Хөл хориог 14 хоногоор сунгах тухай яригдаж байна


2021-01-07 15:07:31

Улаанбаатарт тогтоосон Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 4 хоногийн хугацаа энэ сарын 11-нд буюу даваа гарагт дуусна.

Хэрэв энэ хугацаанд халдварын голомт шинээр үүсэхгүй, халдварын тархалт тодорхой хэмжээгээр хумигдвал хөл хориг сулруулж, зарим үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг нээн гэдгээ Шадар сайд Я.Содбаатар танилцуулаад байсан юм. Тэгвэл "Ачтан" эмнэлгээс эхлэлтэй шинэ голомт бий болсон төдийгүй "Голомт" банкны тейллер халдварт өртсөн гээд нөхцөл байдал улам эрсдэлтэй болоод байна.

Иймээс хөл хориог дахин 14 хоногоор сунгаж, өрх бүрээс шинжилгээ авах тухай санал яригдаж эхэлжээ. Улмаар одоогоор ажиллаж байгаа 15 төрлийн байгууллагын үйл ажиллагааг ч мөн цөөлөх тухай яригдсан байна.

Нийслэлийн хэмжээнд тэг зогсолт хийхгүй, тийм боломж ч байхгүй гэдгийг Шадар сайд Я.Содбаатар хэлж байсан удаатай. Иймээс хөдөлгөөнийг илүү нарийвчлан хумиж, хөл хориог сунгаж, өрх бүрээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулах бололтой. Эл асуудлыг энэ 7 хоногийн сүүлээр УОК болон Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү