АНУ-ын Элчин сайдын яам МИАТ-ийг хөлсөлж ажилчдаа авчирсан


2021-01-07 17:26:56

МИАТ-ийн карго нислэгээр цөөн хүнийг нууцаар авчирсан гэх мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамны консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ томилолтын хугацаа нь дууссан ажилтнуудаа буцаах, оронд нь ажиллах ажилчдыг авчрах хүсэлтээ удаа дараа тавьж байсан. Манай үндэсний тээвэрлэгч МИАТ компанийг хөлсөлж тус онгоцоор ЭСЯ-ны 30, НҮБ-ын хоёр ажилтан ирсэн.

Мөн хүнд өвчитнийг Солонгос улс руу хүргэж өгөхөөр явсан нэг эмч ирсэн. Ажлын зайлшгүй шаардлагаар өвчитнийг хүргэж өгөөд ирсэн. Нөгөө 2 иргэний тухайд ар гэр нь маш хүнд нөхцөл байдалтай, өвчтэй хүний сахиураар авсан 2 хүн гээд манай улсын таван иргэн ирсэн. Энэ 38 хүнийг Кемпинский зочид буудалд тусгаарласан" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү