Үсчин, гоо сайхан гэхчлэн 18 төрлийн салбарын үйл ажиллагааг хориглолоо


2021-01-09 19:23:57

Хөл хориог даваа гарагаас нэгдүгээр зэрэглэлээр бууруулах болсонтой холбоотойгоор Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, даваа гарагаас ажиллах үйлдвэр, үйлчилгээний газруудын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Тэрбээр "Улаанбаатар хотын хэмжээнд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг сулруулах Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарч байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж , ахуйн нэгжийн эрсдлийн үнэлгээг хийж, ямар тохиолдолд аль салбарыг нээх зохицуулалтыг хийсээр ирсэн.

Хатуу хөл хорионы үед зайлшгүй хэрэгцээтэй тодорхой салбаруудын үйл ажиллагааг хэвийн явагдсан. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа болон цахилгаан, дулаан зэрэг салбаруудын үйл ажиллагааг ажиллуулж байсан.

Өмнө нь гаргаж байсан шийдвэртэй холбоотойгоор зэрэглэлийг бууруулж байна. 34 төрлийн үйл ажиллагааг нээж, бусдыг нь хориглоно. Үүнд

Халдварын тархалтын нөхцөл байдлын үнэлгээг ирэх 7 хоногийн сүүлээр дахин хийх аж. Улмаар халдварын тархалтын хүрээ хумигдвал үсчин, гоо сайхан, барааны зах, хувцасны дэлгүүрүүдийг нээх талаар хэлэлцэж байгаа" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү