Автын ослоор 2 хүн нас баржээ
2021-01-12 09:53:11

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Зэвсэгт хүчний 151 дүгээр ангийн дэргэд зам тээврийн осол болж автомашины хийцэд хүн хавчуулагдсан тухай 01.11-ний өдрийн 23:59 цагт Онцгой байдлын газарт мэдэгджээ.
Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 15 км замыг туулан 00:14 цагт очиход “Приус-11” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэгт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны иргэн О /33 настай, эрэгтэй/,О /28 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж, хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл бичих: