Улаанбаатар хотод орон сууцны 344, олон нийтийн буюу сургууль цэцэрлэгийн 66 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй


2021-01-12 13:38:07

2009 онд Засгийн газраас Газар хөдлөлтийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан байна. Үүнтэй холбоотойгоор Барилга хот байгуулалтын хөгжлийн газрын дэргэд барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийг байгуулжээ.

2010 оноос барилгын паспоржуулалтыг хийж эхэлжээ.

2020 оны тоон мэдээллээр Улаанбаатар хотод 8857 барилга байгууламж байна. Үүнээс

  • Орон сууцны 4280
  • Цэцэрлэгийн 242
  • Сургуулийн 575
  • Эмнэлгийн 331
  • Төрийн өмчийн засаг захиргааны 321 байр
  • Хувийн хэвшлийн 1107
  • Үйлдвэр агуулахын 813
  • Олон нийтийн 1188 барилга байна.

1970 оноос өмнө буюу газар хөдлөлтийн эсрэг ямар нэгэн арга хэмжээ аваагүй байхад баригдсан барилгуудыг нэн тэргүүнд дүгнэлт гаргуулах ажил эхэлсэн. Энэ ажлын хүрээнд 90 хувийн гүйцэтгэлтэй буюу 1970 оноос өмнөх барилгуудын газүар хөдлөлтийн үнэлгээг хийж дууссан. Өдгөө 70-80 барилга үлдээд байгаа гэнэ.

Газар хөдлөлтийн норм 2002 онд шинэчлэн батлагдсантай холбоотой үнэлгээ хийх шаардлагатай барилга байгууламжийн тоо нэмэгджээ. Улмаар 1844 барилга болсон байна. Үүнээс

  • Орон сууцны барилга 1320
  • Олон нийтийн 524 барилга байгаа аж.

Эдгээр барилга байгууламжаас 2010-2019 оны хооронд 741 барилгыг паспортжуулж, газар хөдлөлтийн эрсдлийн үнэлгээг хийжээ. Үүнд

  • Орон сууцны 1320 барилгаас 616 барилгын дүгнэлтийг гаргаж нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлжээ. Үүнээс улсын байцаагчийн ашиглалтыг хориглосон 344 орон сууцны барилга бий аж.
  • Олон нийтийн 524 барилгаас 125 барилгыг паспортжуулжээ. Үүнээс 66 нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэж гарчээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү