Газар хөдлөлтийн улмаас 4 сургуулийн хана цуурчээ


2021-01-13 08:51:22

Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр үүрээр буюу 05.32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон. Улмаар газар хөдлөлтийн дамтамж явагдсаар байгааг Онцгой байдлын ерөнхий газраас өчигдөр өдөр мэдэгдэж байсан юм.

Тэгвэл мөн өдрийн 09:10 цагт 4.7 магнитудын хүчтэй хөдлөлт болсон бөгөөд 23:00 цагийн байдлаар

  • Тус аймгийн Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх
  • Цагааннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн барилгын 2 цонх, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана
  • Баянзүрх, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх
  • Эрдэнэбулган, Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн хана, цонх, шат
  • Мөрөн сумын Гурван гал өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын хана таазанд тус тус цууралт үүссэн тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлжээ.  
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү