Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг саатуулжээ
2021-01-13 09:05:40

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 58 дугаар байр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа тул хаалга онгойлгох тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 01.12-ны өдрийн 18:17 цагт Онцгой байдлын газарт мэдэгджээ.
Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 9 км зам туулан очиход тус байрны иргэн Т/54 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж байсан тул хаалгыг онгойлгон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байна.
Сэтгэгдэл бичих: