Өнгөрсөн онд авлигын гэмт хэрэг зургаа дахин өссөн байна


2021-01-13 12:00:30

Улсын ерөнхий прокурорын газраас 2020 онд хяналт тавин ажилласан хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.

2020 онд цар тахал дэгдсэн байсан ч прокурорын байгууллага нь хуулиар хэрэгжүүлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах үүргээ тасралтгүй хэрэгжүүлж ажилласан талаараа хэллээ.  Иргэдийн хүсэлт гомдлоо шийдвэрлүүлэх үйл ажиллагааг тасалдуулахгүй байх зорилгоор цахимаар хүлээн авч, шийдвэрлэжээ.

Тухайлбал, зөрчлийн  1775 хэрэгт хяналт тавин ажилласан. Зөрчлийн хэргийн 75.4 хувь нь нийслэлд үйлдэгдсэн бол үлдсэн нь орон нутагт үйлдэгджээ. Нийт хэргийн дийлэнхийг цагдаагийн байгууллага шалгасан бөгөөд 99 хувьд нь шийтгэл ногдуулсан байна. Өнгөрсөн онд авлигын гэмт хэрэг зургаа дахин өссөн статистик гарсан. Уг хэрэгтэй холбогдох 173 хэргийг шүүхэд шилжүүлсэн гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү