Оффшор бүсэд хамаарах 23 иргэн, төрийн байгууллагын ажилтантай холбогдох хэрэг шалгагдаж байна


2021-01-13 13:56:40

Нийслэлийн прокурорын газраас 2020 оны 4 улиралд яллах нийт 66 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Үүний 20 буюу 33.3 хувь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг байна.

Оффшор бүс, гадаадад улсад хууль бусаар хөрөнгө, орлогоо байршуулсан иргэдтэй холбоотой маш олон хүнтэй холбоотой хэрэг шалгагдаж байгаа талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.

Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Насанбат: Гадаад орнуудаас хөрөнгө татах, хууль бус орлогыг татах ажиллагаа нь Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хууль, конвенцын дагуу явдаг. Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөн шалгах ажиллагаанд НҮБ-ын конвенци, Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавин ажиллаж байна.

Оффшор бүсэд хамаарах 23 иргэн, төрийн байгууллагын ажилтантай холбогдох хэрэг шалгагдаж байгаа. Өргөн хүрээнд шалгах ажил явагддаг. Хөрөнгийг битүүмжлэх, царцаах ажлыг мөрдөх байгууллага болон прокурорын байгууллага хийдэг, шүүхийн шийдвэрээр хэрэгждэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гадаад улсад байгаа үл хөдлөх эд хөрөнгийг төрд шилжүүлэн өгөх талаар өөрөө санаачлага гаргасан иргэн бий. Хөрөнгийг буцаан өгөх ажиллагаа хууль зүйн хүрээнд явж байна. Бүх хүнд гадаадад байгаа хууль бус орлого, хөрөнгөө улсөд өгөх ийм боломж бий.

Шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа  мөнгөн хөрөнгийн нийт хэмжээ тоо ширхэг тодорхой болно гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү